СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-01-22

ЭМЯ: Короновирусийн халдвар ахуйн болон амьсгалын замаар халдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол 440 болж нас барсан хүний тоо 9 болж өссөн байна. 

Яамны газрын дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай байнгын холбоотой ажиллаж, энэ мэдээллээрээ шийдвэр гаргагчид болон холбогдох албан байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.

Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн, халуурсан зургаан хүнийг тусгаарлан ХӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэн, короновирусийн халдваргүйг тогтоосон.  

Короновирусийн халдвар ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамжиж байна.

Уг өвчний шинж тэмдэг нь халуурч, бүх биеэр хөндүүрлэх, зарим тохиолдолд вирус нь уушгийг өвчлүүлснээс амьсгаа тасалдах байдлаар илэрч байгаа ажээ.

Түүнчлэн , гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж.

ДЭМБ-аас гаргасан шуурхай зөвлөмжид: 

-Ямар нэгэн амьсгалын замын өвчлөл, ханиадтай хүнээс хол байх.

-Эмч нарын зөвлөмжийн дагуу гараа тогтмол зөв угаах.

-Мал нядалгааны газар, хүнсний зах зэрэг мал, амьтны боловсруулаагүй түүхий эд бэлтгэдэг, худалдаалдаг газруудаас хол байх.

-Ханиад, томуу болон амьсгалын замын ямар нэгэн өвчин туссан хүн бусдад халдаахгүйн тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих.

-Эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлт, ариутгалын дэг журмыг чанд сахин мөрдөхийг анхааруулжээ. 

ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авч байгаа ч иргэд аль болон өвчлөл гарсан орон руу зорчихгүй байх,

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.