УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга, Б.Бат-Эрдэнэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гишүүдийн асуудал болон, сэргээшийн талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн гэх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарыг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд тавьсан. Үүнийг бид дүрмийн дагуу шалгаж, Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүллээ. Горимын саналаар хаалттай хуралдсан. Дэгийн дагуу асуудлаа хэлэлцэж, хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэн гишүүдээс албан ёсны тайлбар авсан. Ёс зүйн дүрмийг хэлэлцээд техникийн алдаа гарсан гэж үзсэн. Тиймээс нэр бүхий гишүүдэд зөвлөмж хүргүүлэхээр боллоо.
Төрийн бус байгууллага байгуулсан, компани байгуулаад үйл ажиллагаа нь эхлээгүй, бүртгүүлээгүйгээс болж техникийн алдаа гарсан байна. Гишүүд ч үндэслэлгүйгээр хөрөнгө нь нэмэгдээгүй гэдгээ мэдэгдсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод болгохдоо зөвхөн тоон үзүүлэлт гаргадаг. Тайлбар нь байдаггүй учраас ийм асуудал үүсжээ. Цаашдаа төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хуулийн арга хэмжээг авч ажиллана.
Мөн, ёс зүйн хорооны дүрмийг шинэчлэн батлуулах, бүтэц бүрэлдэхүүнийг яаралтай өөрчлөх, дэд хорооны хурлыг хуралдуулах хуваарийг оруулж өгөх асуудлыг байнга асуудлыг байнга хэлдэг.
Казино тоглосон гишүүдийн асуудлыг ёс зүйн дэд хороогоор авч хэлэлцэх эсэхийг ярилцах байх гэсэн бодолтой байна.
Улсын наадмын түрүү бөх Э.Оюунболдын допинг хэрэглэсэн эсэх асуудлаараа хууль хяналтын байгууллагад хандчихсан байгаа юм байна лээ. Тэгээд энэ асуудал шийдэгдэх хүртлээ Э.Оюунболд барилдахгүй байх гэсэн бодолтой байна. Надад өөрөө "допинг хэрэглээгүй" гэж хэлж байсан. Энэ асуудлыг надтай холбон тайлбарлаж байгаа ч би өмгөөлж хамгаалаад байгаа зүйл огт байхгүй. Хууль дүрмийнхээ дагуу л шийдэгдэнэ. Монгол бөхийн холбоо 2002 оноос хойш л удирдлагын түвшинд маргаантай асуудал яригдаж эхэлсэн. Энэ бол хэдэн хүний асуудал бус том үйл хэргийн төлөө нэгдэж ойлголцох хэрэгтэй гээд нэгдсэн. Надад хоёр бөхийн холбооны тамга тэмдгийг Л.Чинбат надад гардуулж өгсөн. Бөхчүүдийг барилдах асуудлыг дүрмэндээ тодорхой зааж өгсөн байгаа.