АНУ-ын цаг уурын газраас мягмар гарагт нэгэн содон сэрэмжлүүлгийг тараажээ. Уг сэрэмжлүүлэгт Флорида мужийн өмнөд нутгаар агаарын температур унах тул хөлдсөн игуана гүрвэлээр бороо орж болзошгүй гэдгийг ард иргэдэд анхааруулсан байна.
Халуун орны гүрвэл агаарын температур цельсийн дөрвөн хэмд хүрэхэд хөлдөж, царцах аюултай. Гүрвэл хөлдөх үед цус нь хөрж, аливаа юмнаас барьцалдаж наалдан, зуурах чадвараа алддаг байна. Тиймээс модон дээр наалдаж байрласан гүрвэлүүд газар унаж иргэдийг айлгах, цочоох аюултай гэжээ. Тэд амьгүй мэт харагдах боловч ердөө царцаж хөлдсөн учир үхээгүй гэдгийг иргэдэд мөн нэмж сэрэмжлүүлсэн байна.
Флоридагийн зарим оршин суугч гүрвэлүүд усан сан, тавцан, дээвэр дээр нь унасан байгааг олсон тухайгаа цахим орчинд хуваалцжээ.
Эх сурвалж: The Guardian