СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Дархан аварга Х.Баянмөнх: Э.Оюунболдоос сэргээш илэрсэн, хоёр жил барилдах ёсгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын аварга Э.Оюунболдоос сэргээш илэрч, Үндэсний баяр наадмын комиссоос барилдах эрхийг нь хоёр жил хасах шийдвэр гаргаж, ЕТГ-т өргөн мэдүүлсэн. Гэвч улсын аварга Э.Оюунболд "Сэргээшийн сорьц солигдсон. Цагаан сараар зодоглоно" гэж мэдэгдээд байгаа. Энэ талаар Далай даян дархан аварга Х.Баянмөнхөөс тодрууллаа.

 

Дархан аварга Х.Баянмөнх: 

-Би допингийн асуудлаар сүүлийн арван жилийн хугацаанд ярьж байгаа. Допингийн шинжилгээг хөндлөнгийн хяналттай болгох хэрэгтэй гэсэн бодолтой явдаг. Би дэлхийн дэвжээнд 21 жил допингийн шинжилгээг өгч байсан. Тэнд манай багийн дарга, улсын багийн ахлагч, дасгалжуулагчийн хамт хяналттайгаар шээсний шинжилгээг авдаг байсан. .

Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допинг илэрсэн нь үнэн, батлагдсан учир хоёр жилээр барилдах ёсгүй гэж үзэж байна. Э.Оюунболд өөр нэг барилдаан дээр мөн ёс зүйн асуудал гаргаж байсан. Тэр асуудлыг бөхийн холбоо нь ёс зүйн хороогоор авч хэлэлцэх ёстой

Монголд бөхийн холбооны асуудал 18 жилийн турш яригдаж, шүүхдээд дийлэхгүй байна. . Хурлаа хийж, дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Монгол үндэсний бөх маш хүнд байдалд одоо ороод байна. Энэ бол зөвхөн бөх, бөх сонирхчдын асуудал бус дэлхийд нүүдэлчин соёлоо шингээсэн ард түмний соёл юм.  Монгол улсын дархлаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн, бөхчүүдийн заалны барилдааныг хувьчилж өгсөн шийдвэрт ч эсрэг байр суурьтай байна. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.