Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж, 3 том хүн, 2 хүүхэд нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарчээ.
Гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний өдрийн 05:54 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06:12 цагт очин 30 минут дотор галыг унтраасан байна.
Гэвч уг галд гэртээ амарч байсан Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э /57 настай, эрэгтэй/, Д /34 настай, эрэгтэй/, О /31 настай, эмэгтэй/, С /10 настай, эрэгтэй/, Д /1 сартай, эрэгтэй/ галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Иймд иргэд гэр орондоо амрахдаа цахилгаан хэрэгсэл, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.