СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Амарзаяа: Иргэд “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэрэгт залилуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэх болжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Н.Амарзаяагаас тодрууллаа.

-Залилах гэмт хэрэг нэмэгдсэн гэдэг үнэн үү?

-. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг 2017 онд 2996, удаах онд 5372 бүртгэгдсэн. Харин өнгөрсөн онд 7821 болж өссөн байна. Залилах гэмт хэргийн улмаас 2018 онд иргэд, аж ахуй нэгж байгууллагад 103.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Өнгөрсөн оны байдлаар хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.

-Залилах гэмт хэргийг ихэвчлэн ямар хэлбэрээр үйлддэг вэ?

-Түгээмэл үйлдэж байгаа, хохирол ихтэй олон арга бүртгэгдээд байна. Жишээлбэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, “түрээслэх, түрээслүүлэх”, “арилжих”, “барьцаалах” мөн өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах гэмт хэргийг дурдаж болно.

Үүгээр зогсохгүй, иргэдээс гар утас худалдаж авна, утсаар чинь яриад өгье” гэх зэргээр гар утас залилах тохиолдол ч цөөнгүй байна. Мөн “ногоон паспорт гаргаж өгнө”, “Хөдөлмөрийн яаманд ажилладаг ажилтан гэрээгээр гаргана, виз гаргаж өгнө”, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилдаг тендер авч өгнө”, “Тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй” гэх зэргээр төрийн байгууллагын ажил үйлчилгээг санал болгож, бараа, материалиа мөнгийг бэлнээр болон бусдын данс ашиглан авч залилсан хэргүүд бүртгэгдсэн.

Хохирогч нар тухайн төрийн байгууллага дээр очин санал болгосон ажил үйлчилгээ нь бодитой эсэхийг лавлаж, шалгахгүйгээр хувь хүний үгэнд итгэн мөнгөө өгсөн байна. Мөн орон сууц түрээслүүлэх, нэрийдлээр иргэдийг хохироох, иргэд хоорондоо өндөр хүүтэй мөнгө зээлснээс үүдсэн хэргүүд газар авч байна. Амьдралд хэрэгжих боломжгүй төсөл байхад л тэрийг нь нягтлахгүйгээр ашигтай юм байна гэж мөнгөө өгөөд, залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад нилээдгүй бүртгэгдэж байна.

-Олон нийтийн сүлжээгээр иргэдийг залилах тохиолдол хэр олон гарч байна вэ?

-Иргэдийн мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотны хүмүүсээс нь “Яаралтай мөнгөний хэрэгцээ гарлаа, туслаач” хэмээн залилах тохиолдол ихэссэн. Үүнээс гадна пирамид тогтолцооны арга буюу олны нэрлэж заншсан “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргүүд дийлэнх хувийг эзэлж байна.

-Залилах гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-. Түүнчлэн мөрдөн байцаах албаны хэмжээнд хэрэг бүртгэлтийн 539, мөрдөн байцаалтын 361, нийт 900 хэргийг шийдсэн нь анх бүртгэгдсэн 2571 хэргийн 35 хувийг шийдсэн дүнтэй ажиллалаа.

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтарч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам нягтал” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ маань үр дүнгээ өгч, иргэд залилах гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэлтэй болж байна.

 Г.Ган

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.