Эритрей бол шашин, улс төрийн хувьд хүний үндсэн эрхийг хамгийн их зөрчдөг Африкийн орон. Тус улс 1993 онд Этиопоос тусгаар тогтнолоо зарласнаас хойш Ерөнхийлөгч Исаяас Афверки захирч байгаа бөгөөд нэг намын засаглалтай.
Харилцаа, холбооны хөгжил муу
Төрийн өмчит “EriTel” нь харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч цорын ганц компани. Тус компанийн үзүүлж буй үйлчилгээ хангалтгүйгээс гадна Засгийн газраас хатуу хянадаг. Олон улсын цахилгаан холбооны тайланд онцолсноор, Эритрейд интернэтэд нэвтрэлт ердөө нэг хувь байгаа аж. Түүнчлэн утасны дугаар бүхий сим карт авна гэдэг амаргүй. Зөвхөн сим карт авахын тулд орон нутгийн засаг захиргааны байгууллагад хандах хэрэгтэй болдог аж. Сим карттай болсон ч дата ашиглана гэдэг бүтэшгүй. Учир нь, Эритрейд зөвхөн WiFi ашиглан фейсбүүк, твиттер ашиглах боломжтой. Гэхдээ WiFi-г хүн амынх нь ердөө нэг хувь нь ашиглах боломжтойгоос гадна хурдны талаар яриад ч хэрэггүй байдаг аж.
Зөвхөн банкнаас л бэлэн мөнгө авах боломжтой
Таны дансанд олон сая накфа (Эритрейн мөнгөн тэмдэгт) байсан ч сард ердөө 5000 накфа буюу 330 ам.доллар л авах боломжтой. Тус улсын нэгэн иргэн 1986 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Corolla” маркийн автомашин худалдаж авахын тулд 11 сарын турш сар бүр данснаасаа 5000 накфа авч байсан талаараа ярьжээ. Түүнчлэн Эритрейд АТМ байхгүй. Этиоп, Эритрейгийн хурцадмал байдал намжиж, өнгөрсөн жилээс Этиоп хилийн боомтоо нээжээ. Гэтэл Этиопт очиж буй эритрейчүүд хүмүүс нь автомат машинаас мөнгө авч буйг хараад нүдэндээ итгэхгүй байжээ.
Телевизийн цор ганц суваг
Төрийн өмчит “Эри-ТВ” бол Эритрейн цорын ганц телевизийн суваг. Тус улс нь хэвлэл мэдээллийг хамгийн их цензурддаг улсаар тодроод байгаа.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-africa-49727573