СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Давосын чуулга уулзалт эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо өчигдөр эхэллээ. бөгөөд улстөрч, эдийн засагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн зэрэг 600 гаруй хүн үг хэлэх аж.

Засгийн газрын хямралын улмаас өнгөрсөн жил чуулга уулзалтад оролцоогүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар энэ жил дэлхийн нийтэд хандаж илгээлтээ хүргэнэ. Мөн хамгийн сүүлд 2009 онд Давосын чуулга уулзалтад оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож байгаагаараа онцлог жил болж байна.

Дэлхийн эдийн засгийн 50 дахь удаагийн уулзалтыг “Эв нэгдэлтэй, тогтвортой энхтайвны төлөө талуудын ашиг сонирхол” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн уулзалтыг санаачлагч Клаус Шваб Давост энэ жил олон улсыг хамарсан томоохон хоёр санаачилгыг хэрэгжүүлэх эхлэлийг тавина гэдгээ онцолсон. Хоёр томоохон санаачилгын нэг нь дэлхий нийтийг хамарсан боловсролын хөтөлбөр юм байна.

Санаачилгын хүрээнд дэлхийн нэг тэрбум хүнийг сурч боловсрох нөхцөлөөр хангах гэнэ. Хоёр дахь санаачилга нь дэлхийн хэмжээнд нэг тэрбум мод суулгах хөтөлбөр аж. Экосистемийг шинэчилж засах нь ирэх арван жилийн гол зорилт бөгөөд ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ өвлүүлэхийн тулд ийм санал санаачилга гаргаж байгаагаа тэрбээр тодотгожээ.

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: https://www.nytimes.com/2020/01/20/business/dealbook/donald-trump-davos.html

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.