СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-22

Нэр бүхий гишүүдийн хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн нь техникийн алдаа гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдаж нэр бүхий гишүүд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөв.

Тэрбээр “. Үүнийг бид дүрмийн дагуу шалгаж, Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүллээ. Горимын саналаар хаалттай хуралдсан. Дэгийн дагуу асуудлаа хэлэлцэж, хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэн гишүүдээс албан ёсны тайлбар авсан. Ёс зүйн дүрмийг хэлэлцээд техникийн алдаа гарсан гэж үзлээ.

Тиймээс нэр бүхий гишүүдэд зөвлөмж хүргүүлэхээр боллоо. Төрийн бус байгууллага байгуулсан, компани байгуулаад үйл ажиллагаа нь эхлээгүй, бүртгүүлээгүйгээс болж техникийн алдаа гардаг. Гишүүд ч үндэслэлгүйгээр хөрөнгө нь нэмэгдээгүй гэдгээ мэдэгдсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод болгохдоо зөвхөн тоон үзүүлэлт гаргадаг. Тайлбар нь байдаггүй учраас ийм асуудал үүсжээ. Цаашдаа төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой хуулийн арга хэмжээг авч ажиллана” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.