СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нууцлаг коронавирусын анхны тохиолдол АНУ-д илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын Ухань хотоос илэрсэн уушгины цочмог халдварт титэм вирусын тохиолдол хил давж Тайланд, Япон, Өмнөд Солонгос улсуудад илрээд байсан бол АНУ-д анхны тохиолдол бүртгэгдсэнийг эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн тус .

АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хянах төвийн мэдэгдсэнээр 30 орчим насны эрэгтэй энэ сарын 15-ны өдөр Хятадаас Сиэтлийн Такома олон улсын нисэх буудалд иржээ. Түүнд дөрөв хоногийн турш ханиад, хатгалгааны шинж тэмдэг илэрч, улмаар 19-ний өдөр эмнэлгийн тусламж авахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Эрэгтэйг Уханийн коронавирусын халдвар авсныг баталсан ба түүнтэй ойр холбоотой байсан хүмүүсийг тусгаарлаж шинжилж эхэлжээ.

Халдвар авсан эрэгтэйн бие сайжирч байгаа ч түүнийг тусгаарласан хэвээр байгаа юм. Олон нийтийг сандраахгүйн тулд эрх баригчид халдвар нийтэд тархах эрсдэл бага гэсэн мэдээллийг өгч байна. Энэ долоо хоногоос эхлэн Америкийн эрх баригчид Хятадын Ухань хотоос шууд болон шууд бус нислэгээр ирж буй зорчигчдыг хэт ягаан туяаны дэлгэцээр харж шалгах болсон. Халдвартай өвчтөн хяналт шалгалтыг чангатгахаас өмнө хил давсан байна.

. Харин энэ долоо хоногт Атланта, Чикагогийн олон улсын нисэх буудлуудад ижил арга хэмжээ авч байна.

2002, 2003 онуудад 700 гаруй хүний амийг авсан сарстай төстэй Уханий коронавирус тархсанаас хойш БНАСАУ түр хугацаанд хилээ хааж, Хятадын залуу пионеруудын арга хэмжээгээр ирэх гадны жуулчдыг орохыг хоригложээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.