СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-22

Ч.Сайханбилэг түрүү булчирхайн хорт хавдраа АНУ-д эмчлүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Дубай"-н гэрээ болон Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэвч тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд эмчилгээгээ дуусгаад очно гэж хэлсэн боловч одоо болтол эх орондоо ирээгүй байгаа юм. Иймд ЦЕГ-аас түүнийг эрэн сурвалжилж буй тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газар цахим хуудсандаа байршуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү "Ч.Сайханбилэг нарын мөрдөн шалгах ажиллагаа бараг дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ" гэж өнгөрсөн намар мэдэгдэж байсан боловч, хэрэгт шалгагдаж буй нэг нь гадаад руу эмчилгээнд явснаас нь болоод хэргийг шалгах явц удаашраад байгаа мэдээлэл байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д биеэ эмчлүүлж байгаа юм байна. Америкийн эмч нар түүнд түрүүн булчирхайн хорт хавдар гэсэн онош тавьсан, химийн эмчилгээнд орсон, үс нь унасан байдалтай байна гэж мэдээллээ. Хорт хавдрын хувьд хортой, хоргүйн талаар мэдээлэл олдсонгүй. 

АТГ-ын эх сурвалжаас энэ талаар тодруулахад "БНСУ руу эмчилгээ хийлгэнэ гэж яваад тэндээсээ АНУ руу явсан. АНУ-ын ямар хотод байгааг тодруулж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.