ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгуулжээ.
Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 39 алба хаагч хамрагдсан юм.
Аврагчид хээрийн нөхцөлд 120-125 см мөсийг цоолж, 7-9 метрийн гүнд усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэрэг дадлага сургуулийг хийжээ.