СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зүрх судасны өвчтэй хүмүүс хэвлийн таргалалтаас зайлсхийх хэрэгтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Зүрх судасны өвчтэй болон зүрхний шигдээсээр өвчилж байсан хүмүүс бүсэлхийн тойргоор хэт таргалах нь дахин хүндээр өвдөх эсрдэлтэй гэдгийг судлаачид анхааруулжээ. Тиймээс жингийн илүүдэлтэй байхаас илүү бүсэлхийн тойргоо нэмэхгүй байхад анхаарах гэдгийг уг судалгаагаар харуулсан байна.

Хэдийгээр таны гар, хөл зэрэг биеийн бусад хэсэг туранхай ч гэдсээрээ махалсан, өөхлөлттэй бол зүрхний шигдээс тусах өндөр магадлалтай ажээ. Тодруулбал хэвлийн таргалалт зүрх судасны аливаа өвчлөлтэй холбоотой гэж шинэ хийсэн судалгаагаар харуулсан байна. Тиймээс хэвлий, бүсэлхийгээрээ таргалахгүй байх нь таны эрүүл мэндэд чухал ажээ.

Дээрх судалгааг Швед улсын 22,000 зүрх судасны өвчтэй иргэнээс авсан байна. Эрчүүдийн 78 хувь нь бүсэлхийн тойрог нь 94 см болон түүнээс байсан бол эмэгтэйчүүдийн 90 хувь нь бүсэлхийн тойрог 80 см болон түүнээс дээш байжээ. Хэвлийн таргалалт нь зүрх судасны өвчлөлөөс гадна чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг олон талын зовиурыг үүсгэдэг байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.