СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2018-10-23

“Girls’ Generation” хамтлагийн тухай таны мэдэхгүй 10 баримт

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө


“Girls’ Generation”  бол яах аргагүй Солонгосын K-pop охидын шилдэг хамтлагуудын нэг. Олон удаа дээд амжилт эвдэж, түүхэнд нэрээ үлдээжээ. Хэдийгээр тэд байнга шахуу ярилцлага, нэвтрүүлэгт орж өөрсдийн тухай сонин сайхнаасаа хуваалцдаг ч хүмүүсийн мэдэхгүй зарим баримтууд бий. Уншигчдадаа “Girls’ Generation”  охидын хамтлагтай холбоотой 10 сонирхолтой баримтыг хүргэе.

1.    Анх удаа хамтлагийнхаа нэрийг сонсоод уйлж байжээ. “Girls’ Generation”  гэдэг нэрийг анх сонсоод хамтлагийн гишүүн Со Юн уйлжээ. Хожим энэ нэрэндээ талархсан нь мэдээж.

2.    Хамтлагийн дуучин Санни бага байхдаа гэр бүлийнхэнтэйгээ Кувейт рүү дүрвэж байжээ. Арабын булангийн дайны үеийн дурсамжаасаа болж салютнаас айдаг болсон гэнэ.

3.    Жессика хоёр ч удаа сураггүй алга болж байсан аж. Нэг удаа түүнийг хамтлагийнхан нь хоёр цаг гарны турш хайж, эцэст нь сураггүй алга болсон гэж цагдаад бүртгүүлжээ. Энэ хооронд Жессика ердөө л үсээ засуулж, эсвэл унтчихсан байв.

4.    Тэ Ён, Тифани, Сео Хюн нар Тайтэсео гэсэн гурвалсан нэрээ үзэн яддаг тухайгаа нэгэн нэвтрүүлэгт ярьжээ.

5.    Хамтлагийнхан дотуур байранд амьдарч байхдаа эрт боссон нь өглөөний цайгаа бэлдэж, орой боссон нь цэвэрлэгээ хийх дүрэмтэй байв. Жессика хамгийн их унтдаг нь байсан болохоор өдөр бүр цэвэрлэгээ хийдэг байсан гэнэ.

6.    Со Ён, Санни хоёр өмнө нь өөр хамтлагт дуулдаг байжээ.

7.    Ахлагч Тэ Ён маш их стрессээс болж халаагаа өгч байсан гэнэ. Гэхдээ охидтойгоо хамт асуудлаа шийдсэний дараа эргэн ахлагч болсон. Энэ тухайгаа ганцхан удаа л олон нийтийн өмнө ярьжээ.

8.    Охидын анхны хит дуу “Gee” найман долоо хоногийн турш чартыг тэргүүлж, Японд 1980-аад оноос хойш анх удаа гадаад дуу чартын эхний гурван байранд орсон нь байв.

9.    “Girls’ Generation”  хамтлагийн гишүүд Хөх ордонд уригдан хүндэт элчин сайд нартай уулзаж улсаа сурталчилж байжээ.

10.  Японд тоглох анхны тоглолтынхоо өмнөхөн хамтлагийн охид хоорондоо муудалцаж, тоглолтоо бараг цуцалсан байж. Гэхдээ жинхэнэ эгч дүүсийн хувиар эргэн нэгдэж, амжилттай тоглосон гэнэ.

Эх сурвалж: www.koreaboo.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.