Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй багийн тамирчид дэлхийн шилдгүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр эх орноосоо мордлоо.
Олон улсын 3х3 сагсанбөмбөгийн холбооны 2019 оны дэлхийн чансааг Сербийн баг хол тасархай тэргүүлсэн байдаг. Тэгвэл манай шигшээ багийнхан Серби улсыг зорьж дэлхийн чансааг тэргүүлэгчидтэй хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна.
Хамтарсан бэлтгэлийн дараагаар манай баг хоёрдугаар сарын 1-ний өдөр Серби улсын Нови Сад хотод шилдэг зургаан багийн тэмцээнд оролцоно. Мөн хоёрдугаар сарын 8,9-ний өдрүүдэд Словени улсад өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд өрсөлдөнө. Дээрх улсууд нь манай улсын адил олимпийн наадмын бэлтгэл болон олимпийн эрхийн тэмцээндээ бэлдэж буй улсууд ба Ази тивээс Монгол улсын багийг онцлон урьсныг дурьдах хэрэгтэй.
Манай багийг 2020 онд дараах томоохон тэмцээнүүд хүлээж байна.
- ГУРАВДУГААР САРД: Олимпийн эрхийн тэмцээн
- ТАВДУГААР САРД: Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- ЗУРГАДУГААР САРД: U17 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
- ДОЛООДУГААР САРД: Олимпийн их наадам
- НАЙМДУГААР САРД: U18 Дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээн
- ЕСДҮГЭЭР САРД: U23 Дэлхийн аварга аварга шалгаруулах тэмцээн