“Монгол консерватив нам” , “Монголын хүний төлөө нам” , “Дэлхийн монголчууд нам” , “Ёс зүй” намууд эв нэгдлийн төлөө хамтын ажиллагааны санамж бичигт нэгдлээ. Уг хамтын ажиллагаа нь улс эх орны язгуур зарчмыг эрхэмлэн дээдэлнэ, Монгол улсын хүчин төгөлдөр хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна, ардчилсан зарчмыг баримтлан эрх тэгш оролцоотой байна, харилцан хүндлэлтэй байж талуудын үнэт зүйлс болон үзэл санааг хүндэтгэнэ, эв эеийг хичээж бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэсэн үндсэн зарчмыг баримтлан хамтарч ажиллана.
Монгол консерватив намын дарга Н.Дашдаваа “Ардчилсан үндсэн хууль баталснаас хойш 30 жил боллоо. Ирээдүйн 30 жилийн үндэс суурийг тавихын тулд үндсэн хуулийг өөрчилдөг биш үндсэн хуулийг хэрэгжүүлдэг байхын төлөө идэр насны залуучуудын өмнө том үүрэг ирлээ. Энэ үүргийг ухамсарласны үндсэнд улсын дээд шүүхэд бүртгэлтэй дөрвөн нам санал зарчмаа нэгтгэж, эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигээ зураад байна. Энэ санамж бичигийн зорилго, үйл хэрэгт нэгдэх улс төрийн нам, хөдөлгөөнүүд, Монгол улсын иргэдэд нээлттэй гэдгийг хэлье” гэлээ.
Б.Лхагвадулам