СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийгээр амталсан хачиртай талх хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Шинэ Зеландын Окленд хотын их сургуулийн оюутан нэгэн хачирхалтай санаа сэдсэн нь дэлхийг дундаа хавчуулсан хачиртай талх хийх явдал байжээ. 19 настай Этьен Науде дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөргийн хэмжээг нарийн тооцоолж дэлхийн хоёр захад, ижил хэмжээтэй цэгт хачиртай талх тавьж, дунд нь дэлхийг хавцуулах санааг сэдсэн байна.

Окленд хотын Букландс арлын хөрсөн дээр хачирхалтай талхны нэгийг тавьж, эсрэг талын цэгт нөгөөг нь тавих байв. Түүний тооцоолсноор эсрэг цэг нь Испани улсад таарсан тул Reddit-р дамжуулан тусламж хүсчээ. Тусламжинд Испанийн өмнөд нутгийн оршин суугч эрэгтэй хариу өгснөөр тэд 12,724 км зайд талхаа байрлуулж дэлхийг дунд нь хавчуулах санаагаа гүйцэлдүүлсэн гэж үзсэн байна.

Тэд талхнуудаа дэлхийн хоёр хязгаарын цэгт байрлуулахын тулд Google Map ашиглан байршлаа тогтоожээ. Науде энэ санаагаа олон жил бодож явсан ч түүнд гар сунгаж хэрчим талх байрлуулах нэгнийг хайсаар байсан гэдгээ ярьсан байна. Хэдийгээр Шинэ Зеланд, Испани улсууд 12 цагийн зайтай ч тэд зорилгодоо хүрч чаджээ. Түүнд тусалсан испани залуу талхаа зөв газарт байрлуулахын тулд 11 км зам туулсан байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.