СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

KFC эмэгтэй хүний биеийг харж ангайсан хөвгүүдийн сурталчилгаа цацсандаа хүлцэл өчжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийд алдартай түргэн хоолны сүлжээ KFC Австрали улсад шинэхэн сурталчилгаагаа цацаад удаагүй ажээ. Гэвч уг сурталчилгаа нь бэлгийн дур сонирхлыг хэт тусгасан, эмэгтэйчүүдийг таагүй санагдуулсан хэмээн Collective Shout бүлгээс уриалсан байна.

KFC сүлжээ хариуд нь хүлцэл өчиж, уучлалт гуйжээ. Австрали улсад цацсан 15 секундын сурталчилгаан дээр хар хуулгатай машины цонхон дээр үл таних залуу эмэгтэй биеэ цэгцэлж янзлахыг дотроос нь харсан өсвөр насны хоёр хүүхэд хөх рүү нь ширтэж, амаа ангайсан байдалтай гардаг байна. Бүсгүй машины цонх онгойх хүртэл дотор нь хүн байгааг мэдээгүй ажээ.

Сурталчилгааг Австралийн телевизүүд болон сүлжээ зоогийн газрын YouTube сувагт байрлуулсан байна. Албан ёсны мэдэгдэлдээ KFC “хэрэв бид сүүлд хийсэн сурталчилгаагаараа хэн нэгнийг гомдоосон бол уучлалт хүсч байна. Бидний санаа залуу хөвгүүд, эмэгтэйчүүдийг сөргөөр харуулах байгаагүй юм шүү” гэжээ. Албан ёсоор хүлцэл өчсөн боловч сурталчилгааг зах зээлээс эргүүлэн татах болон устгах талаар мэдэгдээгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.