Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг Засгийн газраас нэмэгдүүлэх хүсэлт гарган 2020 төсөвт уг санхүүлтийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Энэ талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандаас тодрууллаа.
2007 оноос өрхийн эрүүл мэндийн төвүүд нэг хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний хөлсөнд 15000 төгрөг улсаас авдаг байсан. Тэгвэл 2020 оноос уг тусламж үйлчилгээний санхүүжилтийг 30000 төгрөг болгосон. Өрхийн эмнэлгүүдийн санхүүжилт нэмэгдсэнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжрах юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатны үйлчилгээг өрхийн эмнэлгүүд үзүүлдэг. Тэдний зүгээс санхүүжилт хүрэлцдэггүй тул аливаа шинжилгээ, оношилгоо, ажилчдын нийгмийн асуудал зэргийг шийдэж чаддаггүй байсан. Тэгвэл санхүүжилт нэмэгдсэнээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, одоо явж байгаа эрүүл мэндийн үйлчилгээгээ өргөжүүлэх, чанар, хүртээмж сайжирна гэж ойлгож болно. Санхүүжилтийн 15-25 хувийг нийгмийн эрүүл мэндийн салбарт буюу урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээнд зарцуулах юм.