СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-21

Ардчилал шинэчлэлийн намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Улс төрийн намтай холбоотой хоёр хүсэлтийг өнөөдөр УДШ хэлэлцэж, шийдвэр гаргажээ. 

Ардчилал шинэчлэлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд, хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. 

Мөн, Ард Түмний Олонхийн Засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хянан хэлэлцээд, ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.