УИХ-ын гишүүн Н.Оюундарь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон, нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
-Монгол улсын хэмжээнд 900 гаруй мянган гэр бүл байдаг байна. Жилд шинээр 20 000 гэр бүл шинээр бүртгүүлдэг бол 4 000 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг байна. Гэр бүлийг тогтовортой байлгах тал дээр төр анхаарлаа ихээхэн анхаарах шаардлага үүссэн.
Гэр бүл салалтын бас нэг шалтгаан нь зургаан настай хүүхдийг сургуульд суралцуулах явдал гэж харж байна. Төрөөс үзүүлж буй анхан шатны үйлчилгээнээс үүдэн гэр бүл цуцлуулах нэг шалтгаан ч үүсдэг байхыг үгүйсгэхгүй. Иймд гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ бүхнийг багтааж сайжруулах зүйлс олон байгаа.
Монгол 5000 гаруй иргэн гадаад иргэдтэй гэрлэлтээ батлуулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх явцдаа илүү анхаарч, асуудлыг нухацтай авч хэлэлцэнэ гэж бодож байна гэдгээ илэрхийллээ. Гэр бүлийн тухай хуулийн төслийг илүү боловсронгуй болгох тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
Нийгмийн даатгалын сан 2.4 их наяд төгрөгийн төсөвтэй. Тусдаа биеэ даасан хувийн хэвшлийг дэмжсэн бодлогыг хийх хэрэгтэй. Тэтгэврийн реформыг зайшгүй хийх шаардлагатай бөгөөд хувийн тэтгэвэрийн сантай болох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн хамтын тэтгэвэрийн хуулийн асуудлаар эрх зүйн хувьд зохицуулалтыг хийх нь илүү чухал гэж харж гэж мэдээллээ.