Эрдэнэт хотод анхны бассейнтай цэцэрлэг ажиллаж эхэлсэн мэдээллийг манай сэтгүүлч С.Шүрэнчимэг болон зураглаач Ж.Отгонсүлд нар шууд дамжуулан үзүүлж байна.
Эрдэнэт хотын 7 дугаар цэцэрлэг нь улсдаа ганц байгаа бассейнтэй цэцэрлэг болсон нь тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн идэвх санаачилгатай шууд холбоотой юм байна. Улсын төсвийн 2 тэрбум төгрөгөөр ашиглалтад орсон тус бассейн нь 3-6 насны хүүхэд багачуудыг усаар чийрэгжих, усан спортод дуртай болох анхны алхмыг тавьж чадаж байна.