Хар тамхи, мансууруулах бодис газар авсан нь хэн хүний санааг зовоож байна. Livetv.mn сайт болон LIVE TV телевиз Монголын хүүхэд, залуусыг хордуулж байгаа хүмүүстэй хатуу тэмцэж байгаа. Кампанит ажлын хүрээнд, “Мөсний хатан” С.Баярмаа болон Нидерланд улсын иргэн Фройт Вандерхарст, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатарын Буянжаргал нарын мэдээллийг та бүхэнд шуурхай хүргэсэн. Энэхүү хар тахал баян, ядуу хэнийг ч тойроогүй байгаа бөгөөд энэ удаад хууль, хяналтын байгууллагын ажилтнуудаас хүртэл илэрсэн ноцтой баримтыг та бүхэнд хүргэе. Бидний мэддэгээр прокурорын байгууллагад ажиллаж байсан Хувьтөгөлдөрийн Тамир хар тамхины хэрэгтээ ял эдэлж байгаа билээ.
2017 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар “Бриллиант” шөнийн клубын орчмоос хар тамхи хэрэглэсэн нэгэн этгээдийг баривчилжээ. Хэргийн газрын үзлэгээр, сэжигтнээс 0,5 грамм “Мөс” буюу метафетамин илэрч, унаж явсан автомашин дотроос нь цагдаагийн албаны жагсаал хувцас гарсан байна.
Гэтэл сэжигтэн нь Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч байсан нь анхаарал татсан байна. Хэргийг лавшруулан шалгатал цагдаагийн албан хаагч Б гэгч нь хар тамхины хэрэглэгч төдийгүй хар тамхи, мансууруулах бодис худалдан борлуулдаг дилер байснаас гадна хар тамхи хэрэглэгчийг сүрдүүлж зарим тохиолдолд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг үнэгүй авч байсан нь илэрчээ. Сэжигтэн Б баривчлагдах үедээ хар тамхи хэрэглэсэн байсан нь шинжилгээгээр тогтоогдож, өгсөн мэдүүлэгтээ “Хар тамхины хэрэглэгч төдийгүй зарим талаараа энэ бодист хамааралтай болсон тул өөрийгөө татаж авахаар цагдаагийн албанд орсон. Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” гэж мэдүүлж байжээ.
Мөн мөрдөн байцаалтын явцад “Цагдаагийн байгууллагаас зөвхөн би хар тамхи татаж, худалдан борлуулаад байгаа юм биш. Хурандаа, ахмад цолтой хүмүүс ч надтай адилхан хар тамхи зарж байгаа” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг байна. Харин өөр цагдаагийн албан хаагч хар тамхины хэрэгт холбогдсон эсэх талаар баттай мэдээлэл бидэнд олдсонгүй. Өөр нэг албан хаагчийн талаар таамаг мэдээлэл сонсогдсоныг лавшруулан шалгаж байгааг дурдах төдийд цааш үргэлжлүүлье.
Хар тамхичин цагдаа Б гэгч хэн бэ?
Манай эрэн сурвалжлах алба энэхүү хэргийн мөрөөр мөшгөөд дараах баримтуудыг олсноо та бүхэнтэй хуваалцъя.
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч Б гэгч нь Б.Билэгсайхан болох нь баримтаар тогтоогдлоо. Тэрээр хар тамхи хэрэглэгч байсан төдийгүй худалдан борлуулдаг байхдаа цагдаагийн албанд шургалж амжжээ. Гэвч, сурсан занг сураар боож болдоггүйн үлгэрээр “Цагдаа болчихвол өөрийгөө хар тамхинаас татан гаргаж чадна гэж бодсон” нь талаар болж, хэрэглэж байх үедээ ЭЦА-ныханд баригдсан нь тэр аж.
Б.Билэгсайханд ял шийтгэл оноосон эсэх нь тодорхой бус байна. Цагдаагийн нэр хүндийг унагасан гэдгээр нь цагдаагийн албаны үүрэгт ажлаас нь чөлөөлөөд өнгөрсөн байх магадлал өндөр байгаа юм.
Шүүхийн архивт "Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Б.Билэгсайхан, Ц.Төгөлдөр нарын хар тамхи хадгалсан, борлуулсан гэмт үйлдлийг 2017 оны 1 сарын 27-нд авч хэлэлцээд, хоёр жилийн ял оноож байсан" нь цагдаагийн албан хаагч Б.Билэгсайхан болох нь тогтоогдсонгүй. Цаг, хугацааны хувьд ч зөрж байгаа учир цагдаа Б.Билэгсайханг шүүхээр шүүж, зохих ялыг эдлүүлэлгүй, цагдаагийн албан үүргээс чөлөөлөх төдий өнгөрсөн бололтой байна.
Хар тамхичин цагдаа Б.Билэгсайхан хаана, юу хийж явна вэ?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ш.Лхагва эхлээд зөв бичээд сурчих. Монгол хэлээ сайн сур. Арван жилийн сургуульдаа буцаад сур.
Чи битгий нохой шиг хуцаа!!!. Зөв бичиж байгаа биздээ!!!!
Наад нөхөр чинь жолооч нарыг л торгоод явж байгаа байх оо
Наад нөхөр чинь жолооч нарыг л торгоод явж байгаа байх оо
Наад нөхөр чинь жолооч нарыг л торгоод явж байгаа байх оо
Хүнийг хүүхдийг нь зурагтай фээсбүүктэй нь ингэж тавих чинь хууль бус бишүү балиар малнууд
Novsh min naad hun chin edeldeg yalaa edleeed garaad irsen. Yah gj ur huuhdiin min zurgiiig taviad bgaa novsh ve.
Пээх үнэн юм бна шд!!! Ямар аймар юм бэ?
Хүүхдээ сайн хүмүүжүүлжээ.
ta nar odoo boliochee edeldeg ylaa edleed garaad irsen ta nar temtseh geed baigaan bol uur baidlaar temts hunii ner hunded haldaj bish hov jiv shig ym bochihii
Edeldeg yalaa edleed garaad irsen hun
Ш.ЛХАГВА БУУНЫ НОХОЙ МИНЬ ӨӨР БУСАД ЮМАА БИЧ.
Билгээ лалараа чамайг мөе шаагаад яваад байгааг мэднэ шүү. Мөерөхөөрөө чи салтаандаа ордог биздэ
АЛНА ШҮҮ .БАНЬД МИНЬ.ХҮНИЙ НЭР ТӨРД ХАЛДАХ ХУУЛЬТАЙ ШҮҮ.66,181,161,14 ,
Mongoliin tsagdaa xereg algaa
Иймэрхүү нөхдүүдийг цагдаад бууний нохой болгож ашиглах нөхцөл өндөр цагдаадаа байгаа ойр байж болохгүй шууд шургана хүн биш, насаараа цагдаагийн боол!!!
Цагдаагийн бууны нохой болсон хүн байж болно.7
Ugasa deed alban tushaaltnuud n hurtel zarj borluulaad hereglej bsn tohioldol zndu bdg bzde ted nariigaa yaaj ch chadahguim bj zugeer bga huniig horiod bdg yum bnlee mna tsagdaa nar!!
ял шийтгүүлж бсныг нь шалгаагүй цагдаад авчихдаг л юм бхдаа
Хов жив юм уу хаашаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс гаргаж байгаа мэдээлэл гэж үзвэл 10 жилийн хүүхдэд ч ийм найруулга зүйгүй бичихгүй. Дээрээс нь хууль, мөрдөн байцаалтын ажиллагаа, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа болон шүүн таслах ажиллагааны талаар анхан шатны ямар ч мэдлэггүй байж зүгээр нэг хар үгээр хоёр биендээ хов жив ярьж байгаа мэт ингэж хэвлэл мэдээллийн байгууллагынхан нэр хүндийг бүү унага.
ter tamir geed nohor chin har tamhi tataagui teeverlehiig zavdsan geed yal avaad suuj bgad garsan yum bn le sh de shuuhiin togtool n neteer yavaad l bn le naad tsagdaa chin bas yalaa edelchiheed garaad irsen yum bishuu
Билгээ утсаа үлдээгээрэй