СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Амарсайхан: Нийслэлийн түгжрэлийг Дүүжин тээвэр, Соронзон галт тэргээр бууруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020-2022 онд Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг олон нийтэд танилцууллаа.

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор үндсэн гурван чиглэлд ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Нийслэлийн Засаг дарга дуулгалаа.

Улаанбаатар хотод 1100 гаруй нийтийн тээврэээр 650 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн судалгаа байдаг. Одоо ашиглаж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн 80 гаруй хувь нь энэ онд ашиглалтын хугацаа нь дуусах юм байна. Иймд 2020 онд 36 хүний суудалтай 90 хүний багтаамжтай 600 цахилгаан автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Энэ оны эхний улиралд 200 автобусыг оруулж ирнэ. Жилд нийслэлийн төсвөөс 140 тэрбум төгрөгийн таатаасыг нийтийн тээвэрт өгдөг байна.

Хүн амын бүтэц, газар нутгийн байршил, амьдарч байгаа орчинтойгоо зохицуулаад хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөсний нэг нь агаарын дүүжин гүүр. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу "Cable car" барихаар төлөвлөжээ.

Мөн, Баянхошуунаас-Амгалан-Офицер чиглэлд цахилгаан соронзон галт тэргийг хотын төвийн зам дагуу явуулахаар төлөвлөөд байгаа гэдгээ хотын дарга дуулгалаа. Хан-уул-Нисэх гэсэн чиглэлд тусгай замын автобус явуулна. Автобусуудыг богино эргэлтээр явуулахаар төлөвлөжээ.

Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг хэрэгжүүлснээр иргэд  хурдан шуурхай зорчих боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байгаа юм байна.

Нийслэлийн хэмжээнд 571 байршилд ухаалаг шийдэлтэй авто зогсоолын мэдээллийг авдаг апплекейшнийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Таксины жолоочийг үнэлдэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж стандартын таксиг үйлчилгээнд явуулдаг болох зорилтыг дэвшүүлжээ. Иргэдийн нийтийн тээврээр хүндрэл бэрхшээлгүйгээр үйлчлүүлэх боломжийг олгохоор төлөвлөсөн байна.

Сургуулийн автобусын өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  33 чиглэлд 5000 хүүхдэд үйлчилж байна.

Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.