СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Малайз улс 150 чингэлэг хуванцар хаягдлыг чинээлэг орнууд руу буцаалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Европын холбоо тэргүүтэй өрнөдийн чинээлэг улс орнууд нэг удаагийн хэрэглээний болон дахин боловсруулах боломжтой хуванцар хог хаягдлаа Азийн ядуу буурай орнууд руу экспортлох нь хямд төсөр төдийгүй дотооддоо хэрэгцээгүй хог хаягдлаа гадагшлуулах тун тохиромжтой арга замд тооцогддог. БНХАУ чинээлэг улс орнуудаас дахин боловсруулах хуванцар хог хаягдал импортлохоо хоёр жилийн өмнө зогсоосон бол энэ удаад Малайз улсын Засгийн газар гаднаас ирсэн хуванцар хаягдлуудыг буцааж байна.

Малайз улсын Хүрээлэн буй орчны сайд Ио Би Ин манай улс дэлхийн хогийг цуглуулдаг цэг биш учир цаашид дахин ийм явдал давтагдахгүйн үүднээс 150 чингэлэг бүхий хуванцар хаягдлыг ирсэн газарлуу нь буцаахаар болсон гэдгийг мэдэгдэв. 

 

Их Британи, Америк, Франц, Канад зэрэг 13 орноос ирсэн хаягдлыг буцааж байгаа бөгөөд хог хаягдал илгээсэн улс орнуудын Засгийн газрууд, ачаа тээврийн компаниуд буцах зардлыг гаргах юм. Үүнд .

Малайз улсын Засгийн газар 2020 оны дундуур дахин 110 чингэлэг бүхий хуванцар хог хаягдлыг ирсэн газар руу нь буцаахаар  төлөвлөжээ. Энэ үеэр Америк руу 60 чингэлэг хаягдал буцах ажээ. Ядуу буурай улс орнууд руу хамгийн их хуванцар хаягдал экспортолдог бүс нутаг бол Европын Холбоо юм. Харин улс орнуудаас АНУ тэргүүлдэг байна. 

 

Хятад хуванцар хаягдал импортлохоос татгалзсанаас хойш Малайз төдийгүй Индонези, Филиппин зэрэг зүүн өмнөд Азийн орнууд ч мөн хууль бус хог хаягдлын импортыг эсэргүүцдэг болсон юм.

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.