АНУ Монгол Улсын иргэдийг тус улсад түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулах хугацааг сунгасан талаар албан ёсоор мэдээлэв.
Ингэснээр манай улсын иргэд АНУ-ын хөдөө аж ахуйн (Н2А) болон хөдөө аж ахуйн бус салбар (Н2В)-т Н2 ангиллын виз авч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хөдөлмөр эрхлэх боломж хэвээр үлдэв.
2018 онд манай улсын 3 иргэн, 2019 онд 234 иргэн тус тус Н2 ангиллын визээр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхэлжээ.
АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS)-ны албан ёсны мэдээний дэлгэрэнгүйг https://www.uscis.gov/news/alerts/uscis-announces-countries-eligible-h-2a-and-h-2b-visa-programs-1 цахим хаягаар орж үзнэ үү.
Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй ажээ.