СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан, ялтан Д.Гантулга гурван шинжээчийг хөлдөө чирэв үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Хоёр ч удаа хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж, шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан, ялтан Д.Гантулгын хүчингийн хэргийн ул мөрийг баллах гэж оролдсон гурван шинжээчийг шүүх хурал яг одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд үргэлжилж байна.

Хэргийг тодруулбал, гэдгийг ШШҮХ-ийн шинжээч О.Даваасүрэн олон нийтэд анх дэлгэсэн юм.

Уг мэдээллийн дагуу АТГ-аас хэрэг үүсгэн дээрх хүмүүсийг шалгаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас дээрх шүүгдэгчдэд Эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлээд байгаа аж.  Эрүүгийн хуульд:

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.