СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Африкийн 22 эрэгтэй 326 сая эмэгтэйгээс илүү хөрөнгө эзэмшдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн хөрөнгийн тэнцвэргүй байдал хяналтаас гарсан гэдгийг Оксфам олон улсын байгуулагаас мэдээлжээ. Тодруулбал тэрбумтнуудын хөрөнгө олон зуун сая эмэгтэйн эзэмшдэг нийт хөрөнгөөс ч хол давсан байна.

Уг тэнцвэргүй байдлыг арилгахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газрууд хүүхдээ асардаг эмэгтэйчүүд, өндөр настнуудаас авах татаас, татвараа багасгаж, эсвэл бүрэн чөлөөлөх хэрэгтэй хэмээн уриалжээ. Харин чинээлэг, баян эрхмүүдээс авах татвараа нэмж, хүүхэд болон эрүүл мэндийн халамж үйлчилгээнд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Оксфам олон улсын байгууллага жил бүрийн Давосын дэлхийн эдийн засгийн чуулганы өмнө тэнцвэргүй байдлын мэдээллийг шинэчлэн танилцуулдаг уламжлалтай.. Мөн Африк тивийн хамгийн баян 22 эрэгтэйн хөрөнгө тус тивд амьдарч байгаа 20 болон түүнээс дээш насны 326 сая эмэгтэйн хөрөнгөнөөс илүү байна.

Дэлхийн хүн амын хамгийн баян  нэг хувийн эзэмшиж буй хөрөнгө үлдсэн 6,9 тэрбум хүнийхээс хоёр дахин илүү байгааг судалгаагаар харуулжээ.  Мөн өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэрбумтнуудын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

Энэ мэтчилэн танилцуулсан 63 хуудас материалаас дүгнэхэдэ. Түүнчлэн эрчүүд бизнесийн болоод улс төрийн салбарт давамгайлсан хэвээр байгаа нь эдийн засгийн төдийгүй хүйсийн тэнцвэргүй байдлыг харуулж байгааг энэ удаа илүүтэй онцолсон байна. Тиймээс эмэгтэйчүүдийг зах зээлд дэмжих ёстой гэж үзжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.