СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УДШ 2019 онд эрүүгийн ял шийтгэлтэй дөрвөн хэрэг тутмын нэгийг хүчингүй болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Улсын Дээд шүүх 2019 онд хянан хэлэлцсэн бүх хэргийнхээ статистик мэдээллийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг тайлангаас үзэхэд Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим нь 2019 онд  хянан шийдвэрлэгдсэн 674 хэргийн 42.4 хувь буюу 286 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин 32.2 хувь буюу 217 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 25.4 хувь буюу 171 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгосон байв.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргээр анхан болон давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн ял шийтгэл оноож ирсэн  дөрвөн хэрэг тутмын 1-ийг нь Улсын Дээд шүүх хүчингүй болгож байх аж.

АТГ-ын Олон нийтийн зөвлөл гишүүн И.Мөнхжаргал өнгөрсөн сард хийсэн мэдээлэлдээ "Эрхэм шүүгч нар аа! Та бүгд өнөөдөр шинэ хууль, ёс зүйн дүрэм, хэн хэнийг томилдог тухай л яриад байна. Иргэд арай өөр юм хүлээгээд байна!!! Давж заалдсан захиргааны хэрэг. Мөн бас 90 орчим хувь давж заалдах шатанд очдог. Хянан шийдвэрлэсэн хэрэг нь 909, хэвээр баталсан нь 381. Энэ бас 42 хувьтай. Өөрчлөлт оруулсан нь 201 буюу 22 хувьтай. Хүчингүй болгосон нь 320 буюу 35 хувьтай байна. Эндээс хүн юу олж харах ёстой юм бэ? Нэг бол энэ анхан шатны шүүгч нар чинь мэдрэл муутай юм байна! Үгүй бол давж заалдах шатны шүүх дээр авлигал аваад хүчингүй болгож засаад байна. Иргэд ингэж л бодож байна"  гэх цочир мэдэгдэл хийж шуугиан тарьж байсан билээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.