Америкийн дуучин, дуу зохиогч Дэвид Олни орон нутгийн цагаар бямба гарагт тайзан дээр дуулж байхдаа зүрхний шигдээс болж, газар дээрээ амьсгал хураасан харамсалтай явдал болжээ. Түүний хөтөлдөг цахим хуудсанд энэ талаар бичсэн байна. Дуучин, дуу зохиогч амьсгал хураах үедээ 71 настай байсан юм.
Санта Роза далайн эрэгт болсон 30А дуу зохиогчдын тоглолтон дээр Олни хамтрагч Скот Миллерийн хамт дуулж байгаад дундуур нь гэнэт зогсож, намайг уучлаарай гэж хэлэн эрүүгээ цээжинд нь наасан байна. Хэдийгээр бие нь муудаж, амьсгал хураасан ч гартаа барьж байсан гитараа огт унагаагүй хэмээн Миллер бичжээ.
Уг тогтолтонд ирсэн уран бүтээлчид ойр дотны, хүндтэй, чухал нэгнээ алдсандаа эмгэнэлээ илэрхийлсэн байна. Олни нь 20 гаруй бие даасан цомгоо гаргасан Америкийн хөгжмийн түүхэн дэх агуу уран бүтээлчдийн нэг байжээ. Түүний 30-аад жилийн өмнө зохиосон дуунуудыг өдгөө ч ковер хийн дуулсаар байдаг хэмээн эх сурвалжид дурдсан байна.
Эх сурвалж: CNN