СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Ноцтой авто ослын улмаас нэг хүн нас барлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 15-р хороо Их Монголын гудамжинд Mercedes Benz G-500 маркийн автомашин Toyota Premio маркийн автомашинтай 2020.01.16-ны өглөө 05:30 цаг орчимд мөргөлдөж, ослын улмаас нэг хүн нас барсан ноцтой зам тээврийн осол хэрэг гарчээ.

Шөнийн цагаар замын хөдөлгөөний ачаалал бага байдаг тул хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчих, хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио зөрчих зөрчил их байдаг байна.

Тухайн ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс материалжуулан шалгаж байгаа аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.