СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Гүндсамбуу: Миний охины үхэлд эмнэлгийн захирал Д.Тодням хариуцлага хүлээх ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ сарын 13-нд "Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Харин хэргийг шалгах явцад тус эмнэлгийн эмч, сувилагчийг буруутайд тооцон шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл уг хэргийн талаар амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн болох аав С.Гүндсамбуу, ээж Д.Аюуш нар өнөөдөр хэвлэлд хандсан юм. Тэд, 

-Хэрэгт "Тод Каннам" эмнэлгийн нэг эмч, нэг сувилагчийг татсанд гомдолтой байна. Уг хэрэгт тус эмнэлэг хариуцлага үүрэхгүй үлдэх гэж байна. Охиноо алдсанаас хойш тус эмнэлгээс манай ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээгүй. Бид тус эмнэлгийн захирал, эмнэлгийг хэрэгт холбогдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.


Өмгөөлөгч Л.Баасанжав: -.

Тус эмнэлгийн эмч, сувилагч нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.