СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-20

Мянгат малчин саахалтынхаа хонийг хулгайлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 Малын хулгайн гэмт хэргийн 93 хувь нь орон нутагт гардаг аж. Өнгөрсөн онд Булган, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Төв, Дорнод, Өвөрхангай аймагт малын хулгайн гэмт хэрэг өсжээ. Харин Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь аймагт буурсан байна. Он гарснаас хойш Төв аймгийн цагдаагийн алба хаагчид хэд хэдэн малын хулгайн гэмт хэргийг илрүүлээд байсан юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр 20 гаруй бог мал хулгайлсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын малчин Б саахалтынхаа 20 гаруй хонийг хулгайлж, нядалж, зарах гэж байгаад баригдсан байна. Хэрэгтэн Б нь хулгайлсан малаа төрсөн дүүтэйгээ хамтран төхөөрч, махыг нь бусдад зарах гэж яваад цагдаагийнханд баригдсан нь энэ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. . 2019 онд 1000 гаруй удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь 2018 оноос 65.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Д.Чанцал

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.