СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-20

Гар утсаа унагаж, авах гэж байгаад хаазан дээрээ гишгэснээс дөрвөн машин мөргөлджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

. Ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түвшинжаргалаас тодруулахад “Дөлгөөн нуур” төвийн урд талын баруунаас зүүн чиглэлд зорчих замд дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол гарлаа.

Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа нар ослын газарт очиж, анхан шатны шалгалт хийсэн. Азаар хүний амь эрсдээгүй ч хэд хэдэн хүн эрүүл мэндээрээ хохирсон. Манай Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүнд уг дуудлага өчигдөр 11.40 цагт ирж, 12.40 цагт тус замыг бүрэн чөлөөлсөн юм. Дөрвөн автомашины хамгийн арын “Приус” маркийн автомашины жолооч Н гар утсаа кабиндаа унагаж, түүнийгээ авах гэж байгаад хаазан дээрээ давхар гишгэснээр урд талын машиныг хүчтэй мөргөснөөс болж осол гарсан.

Хоёр хүүхэд, дөрвөн том хүн гэмтэж, дөрвөн машин эвдэрсэн байдалтай байна. Гэмтсэн хүмүүсийг цаг алдалгүй Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргүүлж, шаардлагатай арга хэмжээ авсан. Гэмтлийн зэргийг шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтооно. Осол гаргасан машины жолооч даатгалд хамрагдсан байсан. Гэм бурууг нь тогтоохоор даатгалын компани хохирлын мөнгийг нь төлнө” гэв.

Г.Анужин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.