Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна гэж ЕТГ-аас мэдээллээ.
Давосын чуулганы талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Davos-2020: Х.Батулга ирэх сурагтай. Давост орох нь зөв. Энэ жилийн хувьд ярих сэдэв арвин байх нь. Тэгш ой-50 дахь уулзалт. Ираны цөм Америкийн сонгууль, Хятадын нөлөө Оросын өөрчлөлт, Дэлхийн халуурал Австралийн түймэр, Дижитал тэлэлт Хиймэл оюун ухаан, Худалдааны дайн өр зээл, Авлига бас популизм" хэмээн жиргэжээ.