Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан руу гарах дайралтаа МУГТ Г.Өсөхбаяр ахлагчтай уулчдын баг тэргэнцэртэй бүсгүй Ч.Тунгалагтуяа нар өглөө 06.00 эхэлж, 10.30 цагт амжилттай гарч чаджээ.
Дөнгөж сая уулчдын багийн ахлагч МУГТ Г.Өсөхбаяртай холбогдож авиралт хэр хүнд байсан, Ч.Тунгалагтуяа бэрхшээлийг хэр зэрэг хатуужилтайгаар давсныг тодруулахад “Төсөөлж байснаас харьцангуй гайгүй байлаа. Ч.Тунгалагтуяаг маш сайн дулаалаад авиралтаа эхлүүлсэн учраас бэрхшээлийг давгүй давсан” гэв.
Далайн түвшнээс дээш 2800 метрийн өндөр оргилд анх удаа тэргэнцэртэй хүн гарсан бахдам амжилтыг гаргаж, Монголын уулчдын түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичээд байгаа баг бүрэлдэхүүн яг одоо Гацуурт өнгөрөөд явж байгаа юм байна.
Одоо энэхүү амжилтаа бататгаж ирэх гуравдугаар сард Соёны нурууны ноён оргил Мөнх сарьдаг руу МУГТ Г.Өсөхбаяр, Ч.Тунгалагтуяа нар авирах юм.
Дайралт эхлүүлэхийн өмнөх шөнө. Асралт хайрхан уулын бэлд