Дэлхийн нэгдүгээр дайны сэтгэл хөдлөм түүхийг харуулсан “1917 он” уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг найруулагч, шилдэг график, шилдэг эвлүүлэг төрлүүдээр шагнал авсан нь тус киноны ашиг орлогыг огцом өсгөжээ.
Тус кино өнгөрсөн долоо хоногт нийтдээ 3,055,675 ам.долларын ашиг олж хамгийн их ашиг олсон киноны жагсаалтыг тэргүүлжээ.
“1917 он” кинонд богино хугацаанд дайсныхаа нутгийн гүнд нэвтэрч гарцаагүй үхэх дайралт хийх тушаалтай 1600 хүнтэй хороог буцаах тушаал авсан хоёр цэргийн тухай сэтгэл хөдлөм түүх гардаг байна.