Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд энэ нэгдүгээр сарын 25, 26, 27-нд амрахаар болжээ. Учир нь БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амрах болжээ.
Цагаан сарын баяраа тохиолдуулаад Эрээн хотын зах болон худалдааны төвүүд нэгдүгээр сарын 22-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ны өдөр хүртэл амарна.