СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УЕП Б.Жаргалсайхан: Шалгагдаж байгаа хэргийн бичлэг яагаад задрав гэдгийг тогтооно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Улсын ерөнхий прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газарт хандан албан бичиг хүргүүллээ. Тус албан бичигт;

"Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Х.Тайван нарын зодооны бичлэг ил боллоо” гэх гарчиг бүхий дүрс бичлэгийг тараасантай холбогдуулан Улсын Ерөнхий Прокурорын газраас дээрх дүрс бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд албан бичиг хүргүүллээ" гэсэн байна. 

Учрыг тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Хурцын хүү Х.Тайван нарын зодооны бичлэг sonin.mn болон dmnn нэгдлийн цахим хуудсаар тарсан юм. 

Үүнтэй холбогдуулж, өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны хуралд оролцсон УЕП Б.Жаргалсайхан: "Н.Номтойбаяртай холбоотой зодооны бичлэг өнөөдөр цацагдсан. Прокурорын нууцтай холбоотой бичлэг задарсан учир өнөөдрөөс хяналт шалгалт хийнэ. Шалгагдаж байгаа бичлэг яагаад задрав гэдгийг тогтооно" хэмээн мэдэгдсэн нь энэхүү албан бичгийг илгээх шалтгаан болов бололтой.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.