Австралийн баруун нутгийн Пилбара мужийн орчимд үер бууж гурван настай охин, нохойтойгоо хамт сураггүй алга болжээ. Тэднийг уйгагүй эрж хайсны эцэст 24 цагийн дараа эсэн мэнд олсон байна.
Охин лхагва гарагт үер буух үед Норина Даунс Хөүмстийд дэх гэрээсээ гарч яваад төөрчээ. Матилда охин Жэк Рассель нэртэй нохойтойгоо хамт гэрээсээ холгүй, үерт автсан гол мөрсний салаанд боогдсон байжээ. Охиныг нисдэг тэргээр хайж эхэлсэн бөгөөд пүрэв гарагийн үд дундад буюу алга болсноос нь хойш 24 цагийн дараа нисдэг тэргээр гэрээсээ 3,5 км-т байгааг олсон байна.
Тэднийг олох үед үерт урссан шавар намагт наалдсан байснаас бусдаар биеийн байдал нь сайн байжээ. Хэдий аюул тохиолдсон ч Жэк Рассель эзнээ орхилгүй хажууд нь манаж үлдсэн байна.
Өнгөрсөн есдүгээр сараас хойш ган гачиг, ойн түймэртэй тэмцэж буй австраличууд бороо орж байгаад баяртай байгаа юм. Борооны ачаар түймрийг цурманд оруулж чадна гэдэгт найдаж байна. Шинэ Өмнөд Уэльсийн гал унтраах газрын мэдээлснээр мужийн нутаг дэвсгэрт 85 түймэр асч байгаагийн 30-ийг нь цурманд оруулж чаджээ. Энэ долоо хоногийг дуустал бороо орох төлөвтэй байгаа тул нутгийн зарим хэсэгт үерийн аюулаас болгоомжлохыг цаг уур судлаачид сэрэмжлүүлээд байгаа юм.
Эх сурвалж: The BBC