Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Ойрын өдрүүдэд угаарын хийд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барлаа.
Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Угаартсан гэх хос яндангаа авч, өрхөө бүтээсэн байсныг газар дээр нь ажилласан манай байцаагч мэдээлсэн. Тиймээс өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа” гэлээ. Мөн угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулж байгаа гэнэ. Нэгдүгээр сарын 15-ны байдлаар нийслэлийн 18186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай байна. Харин ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэх юм.