СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурав хоногийн дотор 736 ослын дуудлага ирж, дөрвөн хүн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

2020.01.14-17-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

·         Явган зорчигч мөргөх хэлбэрээр -9

·         Онхолдох хэлбэрээр-2

·         Мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.01.13-ны өдрийн 17:35 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг /аймгийн төвөөс зүүн тийш 12 км/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 31 настай, эрэгтэй Х нас барсан.

2020.01.15-ны шөнийн 22:30 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын    4-р баг “Дараагийн хөндий” гэх газар /Сумын төвөөс зүүн тийш  20 км-т/ асфальтан замд Toyota Carina маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эмэгтэй, О нас барсан.

2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим

2020.01.16-ны шөнийн 01:00 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р баг “Майнтын хошуу” гэх газар /Сумын төвөөс урагш 8 км-т/ шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 19 настай, эрэгтэй, Т нас барсан хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Харин хүүхэд гэмтсэн дуудлага хүүхэд 3 дахин буурчээ. 

Мөн Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг  Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.