СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трампыг шүүх Сенатын гишүүд шударга ёсны тангаргаа өргөлөө

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх санал хураалт өнгөрсөн оны сүүлчээр Төлөөлөгчдийн танхимд явагдсан ч Ардчилсан намын гишүүд дийлэнхийн суудал эзэлдэг болоод ч тэр үү түүнийг гэм буруутай гэж үзсэн. Ингэснээр тус улсын түүхэнд Төлөөлөгчдийн танхимын шүүлтэд бүдэрсэн гурав дахь төрийн тэргүүн болсон билээ.

Шинэ он гарангуут Бүгд Найрамдах намын гишүүд дийлэнх суудал эзэлдэг Сенатын танхимд Трампыг шүүнэ хэмээн мэдэгдэж байсны дагуу орон нутгийн цагаар пүрэв гарагт . Дээд шүүхийн ахлах шүүгч Жон Робертсын өмнө Сенатын гишүүд шударга ёсны ам тангараг өгсөн байна. Зарим эх сурвалжид уг явдлыг түүхэн хэмээн онцолжээ.

Сенатад Трампыг шүүх хурал энэ сарын 21-ний өдөр албан ёсоор эхэлнэ. Тиймээс ойрын долоо хоногуудад АНУ-ын Ерөнхийлөгч албан тушаалдаа үлдэж чадах эсэхийг шийдэх юм. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, Конгресст хууль бусаар нөлөөлж хаалт тавьсан зэрэг хэргүүдэд буруутгаж байгаа. Ажиглагчдын зүгээс .

Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.