СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Пүрэвсүрэн: Илт худал мэдээлэл тараасан иргэнийг хорихгүй, баривчлахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүтгэх заалтыг илт худал мэдээлэл тараах болгон өөрчилж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлахаар зохицуулжээ.

Өнгөрч буй долоо хоногийн “халуун” сэдвүүдийн нэг нь Зөрчлийн хуулиас гүтгэх заалтыг хасаж, Эрүүгийн хуульд орууллаа гэх мэдээлэл байсан. Энэ талаар өнгөрсөн даваа гаригт Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл хийж “Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудал нь эрүүгийн гэмт хэрэг болж ХЗДХЯ-наас орж ирсэн. Ажлын хэсэгт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг байлцуулан, тал бүрээс нь ярилцсан. Одоогийн энэ томьёололд санал нэгдсэн. Гүтгэх, доромжлох хэргийн субъект нь зөвхөн сэтгүүлчид биш. Энэ бол бүх хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр, алдар хүндэд халдаж, илтэд худал мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тараасан тохиолдолд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шийтгэл нь торгуулийн санкцтай” хэмээн ярьсан юм. Харин үүний дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэлийн хурал хийж “Гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулаагүй” гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар “Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Зөрчлийн тухай хуулиас гүтгэх заалтыг хасаж, Эрүүгийн хуульд нэмлээ. Ингэснээр сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад, алдаа гаргавал Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх хэмжээнд хүрлээ гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-Энэ бол өрөөсгөл. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх нь дан ганц сэтгүүлчийн эрх биш. Монгол Улсын 3.2 сая иргэний эдлэх эрх, эрх чөлөө. Өөрөөр хэлбэл, энэ нь дан ганц сэтгүүлчтэй холбоотой заалт биш. Сэтгүүлчид арга хэмжээ авах, эсвэл хамгаалах эрх зүйн орчин байна уу гэхээр, тусгайлсан хуульд тухайлсан заалт байхгүй.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан гүтгэх нь дан ганц сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчтэй холбоотой заалт биш. Иргэд нэгнээ гүтгэсэн тохиолдолд яг энэ заалтаар шийтгэл хүлээж байсан. Хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар 2017 онд дөрөв, 2018 онд 17 сэтгүүлч, нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 2019 оны есдүгээр сарын байдлаар дөрвөн сэтгүүлч, нэг хэвлэлийн байгууллага торгуулсан. Энэ зүйл заалтаар .

Өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганаар баталсан Эрүүгийн хуулийн төсөл дээр “Илт худал мэдээлэл тараах” гэдгээр хуульчлагдсан. Энэ илт худал мэдээлэл тараах гэдэгт баривчлах, хорих төрлийн ял шийтгэл байхгүй. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах л гэж байгаа. Тодруулбал, 450 мянгаас 1.3 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх гэж заасан. Торгуулийн хэмжээ ч Зөрчлийн тухай хуулиас багассан. Тэгэхээр гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан иргэнийг хорихгүй, баривчлахгүй гэж ойлгож болно. Харин тус хуулийн 14.8.2-т тусгай субъект болох төрийн албан хаагч, сонгуулийн хорооны ажилтан хэрэг үйлдсэн бол хорих заалт бий.

Ингээд үзэхээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой нь харьцангуй бага хувийг эзэлж байна.

2019 оны есдүгээр сард Хууль зүйн байнгын хороо УИХ-д Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед гүтгэх заалт байсан. Явцын дунд энэ заалт өөрчлөгдсөн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганаар баталсан Эрүүгийн хуулийн төсөл дээр “Илт худал мэдээлэл тараах” гэдгээр хуульчлагдсан. Энэ илт худал мэдээлэл тараах гэдэгт баривчлах, хорих төрлийн ял шийтгэл байхгүй. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах л гэж байгаа. Тодруулбал, 450 мянгаас 1.3 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх гэж заасан. Торгуулийн хэмжээ ч Зөрчлийн тухай хуулиас багассан. Тэгэхээр гүтгэсэн, илт худал мэдээлэл тараасан иргэнийг хорихгүй, баривчлахгүй гэж ойлгож болно. Харин тус хуулийн 14.8.2-т тусгай субъект болох төрийн албан хаагч, сонгуулийн хорооны ажилтан хэрэг үйлдсэн бол хорих заалт бий.

-Эрүүгийн хуульд энэ зүйл заалт орсноор ямар давуу болон сөрөг талтай вэ?

-Дэвшил бий. Учир нь одоо мөрдөж байгаа Зөрчлийн хуулиар торгоход асуудал байсан. Тухайлбал, 57 хоногийн хугацаанд хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хугацаа маш бага. Мөн зөрчлийн хэрэгт ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагч мэргэжлийн мөрдөн байцаагч биш, дугаар хорооны хэрэг бүртгэгч, цагдаагийн ажилтан байсан. Энэ талын онолын олон талын ойлголтгүй хүн хэрэг дээр ажиллаж, хоёр сая төгрөгөөр торгох шийдвэрийг бичдэг нь учир дутагдалтай.

-Шинэ Эрүүгийн хуульд гүтгэх талаар болон сэтгүүлч гэж тусгайлан заасан зүйл заалт, ял оноох тухай байхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ, тийм зүйл заалт байхгүй. Яг одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн зүйл заалтад ч сэтгүүлчид ял оноох тухай заасан зүйл байхгүй. 2002-2017 оны хооронд мөрдөж байсан хуучин Эрүүгийн хуулийн 139-д сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан бол гэдэг зүйл заалт байсан. Гэвч энэ хууль хэрэгжсэн 15 жилийн хугацаанд нэг ч хүн, хуулийн этгээд тус зүйл заалтаар хариуцлага хүлээгээгүй. Энэ бол тунхаглалын шинжтэй заалт. Харин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалсан заалт Эрүүгийн хуульд 2017 онд орсон.

Тус хуулийн 14.2-т Монгол Улсын иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж заасан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаас хойш мөн хэн ч хариуцлага хүлээгээгүй. Сэтгүүлчид эрх, ашгаа хамгаалуулахын тулд шүүх, цагдаагийн байгууллагад очдоггүй. Харин хариуцагч болж, хүний нэр төр, алдар хүндийг гутаасан хэргээр дуудагддаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь бусдын нэр төр, алдар хүндийг гүтгэсэн гэдэг үндэслэлээр байцаагдаж, торгуулдаг. Гүтгэх, доромжлох гэдэг хоёр өөр ойлголт. Энэ хоёрыг нэгтгээд Зөрчлийн хуульд гүтгэх гэдгээр оруулсан. Гүтгэх, доромжлохын санаа, сэдэл, шинж гээд бүх зүйл нь өөр.

-Хуулийн төсөл хэлэлцэгдэх хугацаанд та бүхэн хэр оролцоотой байсан бэ?

-Бид саналаа бичгээр өгч, мөн энэ төрлийн хэлэлцүүлэг, зөвлөгөөнд оролцож байсан.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.