СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-01-17

Австралийн сенатч Монгол Улсыг “өргөсөн дундах цэцэг”-тэй зүйрлэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Австралийн Холбооны Улсад болж буй

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Күинслэнд, Шинэ Өмнөд Уэльс мужуудад гарсан түймэрт хүний амь нас эрсдэж, эд материалын ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Гамшигт өртсөн Австралийн ард түмэнд Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсад амьдарч буй монгол иргэд хүмүүнлэгийн тусламж, Монголын ард түмэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгааг мөн дурдав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Смит нар хоёр орны харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглэж, цаашид байгаа боломжийг сайтар ашиглаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй онцолсон байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлж, “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт тавьж, олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг дурдаад, манай гуравдагч хөрш, найрсаг харилцаат Австрали Улс биднийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. 

Мөн Зэс, алтны арвин нөөцтэй, дэлхийн хэмжээний том ордод хамтарсан төсөл хэрэгжүүлж буй Монголын талын үр өгөөж муу байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч тал дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Дин Смит: “Саарал жагсаалт”-аас гарахад дэмжиж тусална

Ноён Т.Смит Монголын ард түмэн, Засгийн газар байгалийн гамшигт өртсөн бидэнд сайн санааны тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлье гээд, бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон гэв. 

Уулзалтад оролцсон сенатч Дин Смит Монголыг хоёр том хөршийн дунд оршдог, “өргөсөн дундах цэцэг” гэж нэрлээд, Австралийн парламентад Австрали-Монголын бүлэг байгуулах асуудлыг идэвхтэй хөөцөлдөж, Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Тэрбээр Баруун Австралиас парламентад сонгогдсон сенатч бөгөөд тус муж нь уул уурхайн бүс нутаг тул өөрсдийн туршлага, мэдлэгээ монгол нөхөдтэйгээ хуваалцахад бэлэн байх болно.

Хоёр орны хамтын ажиллагаанд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал байхгүй тул хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тухайлбал уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт бодит ажил хэрэг өрнүүлэх нь чухал болохыг уулзалтын төгсгөлд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.