СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: СЗХ-ноос бондын зах зээлийн эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Компанийн бондын зах зээлийг хэрхэн хөгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хороо болон олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр манай улсын бондын зах зээл хангалттай хөгжиж чадсангүй цаашид бондын зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай гэсэн сэдвээр мэргэжилтнүүд холбогдох оролцогч талууд санал бодлоо илэрхийлсэн. .

Энэ хугацаанд 16 компани олон нийтэд бондоо санал болгон гаргаж 25.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Бүхэл бүтэн 30 орчим жилийн хугацаанд энэ бол хангалтгүй үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд харж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нээлттэй зах зээлд гаргах бондтой холбоотой харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, компанийн тухай хуулиар зохицуулж байгаа. төрөөс компанийн нээлттэй бондыг дэмжих чиглэлээр . Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллах болно хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Д.Баярсайхан дурдсан юм.

Санхүүгийн зохицуулах хороо Япон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-тай хамтран Монгол улсын компанийн бондын зах зээлийн хөгжлийн бодлого, шаардлага нөхцлийг тодорхойлох зэргээр олон шат дараатай ажлуудыг 2019 оны гуравдугаар сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийн компанийн бондын зөвлөх .

Эдийн засгийн хямралтай энэ үед компанийн бонд унтай байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос үндэсний компаниудад шаардлагатай урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээс татах боломжийг бодлогоор дэмжих болно хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.