СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Харри хатан хаантай уулзсаны дараа үүргээ гүйцэтгэж эхлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ханхүү Харри эхнэр хүүхдийн хамт хатан хааны гэр бүлээс тусдаа амьдрах шийдвэрийг гаргасан билээ. Хатан хаан хоёрдугаар Элизабет болон түүний гэр бүлийн бусад гишүүд ихээхэн цочирдож хүлээж авсан ба энэ даваа гарагт өөрийн биеэр Харритай нүүр тулан уулзсан.

Энэ уулзалтаар Харри, Меган нарыг залуу хүмүүс учир өөрсдийн хүсэл мөрөөдлөөр бие даан амьдарч, Их Британи болон Хойд Америкт цаг хугацаагаа хувааж зарцуулахыг зөвшөөрсөн боловч хааны удмын гэр бүлийн гишүүний хүлээх ёстой үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэтгэхийг хүссэн юм. Тэгвэл .

Пүрэв гарагийн өглөө Букинхэмийн ордонд зохион байгуулагдсан регбигийн лигийн дэлхийн аварга шалгаруулах 2021 тэмцээний урьдчилсан тоглолтонд тэрээр иржээ.

 

Харригийн санхүүгийн болоод үүрэг хариуцлагын хувьд тусдаа байж бие даах хүсэлт бүрэн шийдэгдээгүй байгаа тул ирэх долоо хоногт болох дараагийн уулзалтыг хүлээж Их Британид байгаа юм. Харин түүний эхнэр Меган, хүү Арчи нь Канад улс руу буцсан. Энэ мягмар гарагт Меган Мэркл Канадын Ванкувер хот дахь амьжиргааны түвшин доогуур амьдралтай өсвөр насны охидыг дэмждэг Охидод Шударга Хандья хандивын арга хэмжээнд оролцсон зургаа цахим орчинд нийтэлжээ. 

 Эх сурвалж: The BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.