Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг цагдан хорих шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас гаргасан байна. Б.Буянжаргал нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан.
Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих тухай саналыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн аж. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 /Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/-т заасан үндэслэлээр 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар ял тулгаад байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тэр чигээр нь насаар нь хорь
балиар авгай ьэ
BUGSUU CH AYATAYKHAN ARCHICHIKHAJ CHADAKHGUY , TEGEED BAS KHAR TAMKHI KHEREGLENE ,
Dvrtsn psdaanuud 1 sar bhdaa ter hujaa glgnuudiig nasaar ni horioch
Tsunxendee martaad xil dabsan xeden xun xil d as bj chadagui baitaagdaj bxd Sar tsagdaa xorix be
2hytad bas yuwe bvgdiig n 8jil horiosoo
Эцэг нь гэж АН дотороо урваж шарвасан хөгийн эр байдаг юм гэсэн. Нүгэл нүдээ олждээ
saikhan amitan uu gui iu
Эцэг АН-н хүн гэсэн. Дарга болсон болгон руу урваж шарваж явдаг адгийн шаар байсан гэсэн. Одоо С.Эрдэнэ хошного долоогч хийж байгаа, ийм хүний хүүхэд хар тамхичин байх нь аргагүй дээ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж үнэн юм байна.
Худлаа мэдээлэл тарааж хэдэн цаас олдог хогын сайт. Нэг ч мэргэжлийн сэтгүүлчгүй ццц