Дөрвөн жилийн турш эхнэрээ зодож, хоёр ч удаа ургийг зулбуулсан гэх хэрэгт холбогдоод байгаа Б.Төгсбилгүүнийг шүүх хурал дөнгөж сая Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна.
Хэргийг сануулбал, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч Ж.Одгэрэл нь анх ТВ5 телевизийн "Зэвүүн яриа" нэвтрүүлэгт оролцох үедээ гэр бүлийн хүчирхийлэлд дөрвөн жилийн турш байсан. Уг хэргийн улмаас хоёр ч удаа ураг нь зулбасан хэмээн хэлснээр энэ хэрэг олны анхаарлын төвд орсон юм.
Прокурорын зүгээс Б.Төгсбилгүүнд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 2.2 буюу “Жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ хэргийг асрамжийн үйлчилгээ үзүүлэх ажилтан үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлээд байгаа аж.
Хэрвээ шүүхээс Б.Төгсбилгүүнийг гэм буруутай гэж үзвэл зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаанд хорих ял оноох юм байна.