СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-16

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна.  .

Энэ ажилд төрийн албан хаагчид болон дүүрэг, хороодын ажилтнуудаас гадна сайн дурын ажилчид оролцож, өрх бүрт хүрч ажиллаж байна. Ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэнэ. Ойрын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл авсан” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Нийслэлд авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоог 24 цагаар хянах шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хот руу түүхий нүүрс тээвэрлэх гэсэн 2 зөрчил бүртгэгдсэн тул Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 347 улсын байцаагч борлуулалтын цэг,   дундын агуулахад хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.